RAGGAE фестивалд ГҮНЦЭГ ҮНДЭСНИЙ ИДЭЭ, УНДАА НЭГДЭЖ БАЙНА.

2025 оны 06 сарын 19

RAGGAE фестивалд ГҮНЦЭГ ҮНДЭСНИЙ ИДЭЭ, УНДАА НЭГДЭЖ БАЙНА.

WHAT IS THE LOVE & NATURE FESTIVAL?

Love & Nature бол зүгээр нэг хөгжмийн наадам биш. Энэ бол байгаль, хүн, амьтныг ялгаварлалгүй хайрлах үзлийг регги хөгжмөөр дамжуулан түгээх соёлын хөдөлгөөн юм.


Гүнцэг Үндэсний брэнд таван эрдэний цоо шинэ бүтээгдэхүүнүүд, айраг айрагны коктейлоороо нэгдэж байна.

 

Монголчуудын байгальтай зохицон амьдрах ухаан, Ямайка үндэстний “One Love” философи хоёр хоорондоо гүн гүнзгий ижилсэлтэй. “UB DUB CLUB”-ийн гишүүд бид энэ хоёр соёлыг нэгтгэж, дуу хөгжим, эв нэгдэл, хайр энэрлээр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хүсдэг.

 

2025 оны Love & Nature фестиваль нь энэхүү үзэл санааг илүү өргөн хүрээнд таниулах, илүү олон хүнийг уриалах зорилготой бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл